
01 — Бидний тухай
Итгэлцэл дээр суурилсан бизнес
BNI Fortune салбар нь 3 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд салбар бүрт зөвхөн нэг бизнес эрхлэгч гишүүнчлэлтэй. Гишүүд долоо хоног бүр уулзаж, бие биедээ бизнесийн санал зөвлөмж дамжуулдаг.
BNI (Business Network International) нь 1985 онд үүсгэн байгуулагдсан, дэлхийн 70 гаруй оронд 11,000 гаруй салбар, 330,000 гаруй гишүүнтэй дэлхийн хамгийн том бизнесийн санал зөвлөмжийн байгууллага юм. "Givers Gain" буюу "Өгсөн нь хожно" гэсэн зарчмаар ажилладаг.




































